2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    ӨНӨӨДӨР
    • Үйл ажиллагаа хэвийн
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |28
Энэ 7 хоногт |217
Энэ сард |1231
Энэ жил |13704
2017 онд |482

      2017-03-14   16:41:44   171   1
  ТЭТГЭВЭР АВАГЧ БАНКАА СОНГОХ, ӨӨРЧЛӨХ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭ
ТЭТГЭВЭР АВАГЧ БАНКАА СОНГОХ, ӨӨРЧЛӨХ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдын тэтгэврийг хугацаанд нь шуурхай олгох, тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах ажлыг эхлүүлээд байна.

Уг арга хэмжээг улсын хэмжээнд 2 үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийг сонгосон банкаар нь, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт тэтгэвэр авагчдаас банкаа солих хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж байна.

Энэхүү ажлын хүрээнд тэтгэвэр авагч банкаа сонгох, өөрчлөх хүсэлтийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, сумдын ЭМНД-ын байцаагч нар хүлээн авч, хүсэлт гаргасан тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.

Мөн энэ ажлын хүрээнд ХААН банк, Төрийн банк, 24 суманд тэтгэвэр олгох данс шинээр нээж тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
bataa
2017-03-14   16:46:50
сайн
Бусад мэдээлэл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА Огноо: 2018.10.23 Сонгон шалгаруулалтын нэр: Засгийн газрын 201 ...

15   1   2018-10-22   06:38:45

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА Огноо: 2018.10.23 Сонгон шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймаг СШ- ...

13   0   2018-10-22   06:35:52

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь иргэн да ...

928   0   2018-08-28   09:39:34

ЭПИЛЕПСИ БУЮУ УНАЛТААС СЭРГИЙЛЖ БОЛОХ УУ?
Уналтыг сэргийлэх хамгийн гол арга бол эмээ тасралтгүй эмчийн зааврын дагуу уух явдал юм. Ямар эмийг ...

56   0   2018-08-25   15:43:37

ИРГЭН (ДААТГУУЛАГЧ) – ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ТОГТООХ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗААВАРААС
Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын сайд, ...

54   0   2018-07-16   09:41:52


ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.