2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |15
Энэ 7 хоногт |40
Энэ сард |454
Энэ жил |2699
2018 онд |15001
2017 онд |15001

      2017-02-24   16:58:05   198   0
  ТЭТГЭВЭР АВАГЧИД ТЭТГЭВРЭЭ УРЬДЧИЛАН АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/35 дугаар тушаалаар “Тэтгэвэр урьдчилан олгох журам”-ыг баталсан бөгөөд уг журмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөл, болзлын дагуу тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчид тэтгэврийг нь жилд нэг удаа урьдчилан олгох харилцааг зохицуулна.
Уг арга хэмжээг төв, орон нутгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд тэтгэвэр урьдчилан авах талаар хүсэлт гаргасан иргэний тэтгэврийг хамтран ажиллах гэрээ бүхий үйлчлэгч банкаар дамжуулан олгоно. Урьдчилан олгох тэтгэврийн хэмжээ нь тухайн тэтгэвэр авагчийн 3 хүртэлх сарын тэтгэврийн 50,0 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээс хэтрэхгүй байна.
Тэтгэврээ урьдчилан авах тэтгэвэр авагч нь харъяа аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өөрийн биеэр хандаж хүсэлтээ гаргах бөгөөд тэтгэвэр барьцаалсан зээлгүй байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Тэтгэврийн зээлийн хүүг дахин буурууллаа
Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байн ...

6   0   2019-02-04   02:09:54

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

598   0   2018-12-25   02:42:17

МЭНДЧИЛГЭЭ
Аймгийнхаа нийт иргэд даатгуулагчдад шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хэлтсийнхээ хамт олны өмнөө ...

51   1   2018-12-25   01:55:13

Даатгуулагч та үүнийг мэдэх үү: Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна
Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн ...

214   0   2018-11-28   01:48:21

Нийгмийн даатгалын аппликейшн ашиглаж эхэллээ
Даатгуулагч та гар утсаа ашиглан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тэ ...

31   0   2018-10-25   02:41:40


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.