2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    ӨНӨӨДӨР
    • Үйл ажиллагаа хэвийн
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |16
Энэ 7 хоногт |32
Энэ сард |607
Энэ жил |7889
2017 онд |482

      2018-02-02   12:02:02   177   0
  МАЛЧИН-ДААТГУУЛАГЧИД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХОД БАРИМТЛАХ ЗААВАР
НЭГ. Зорилго
1.1.Энэхүү зааврын зорилго нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу нийгмийн даатгалд
даатгуулж, шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг
тооцох, холбогдох баримт бичгийг хянаж баталгаажуулах, түүнд тэтгэвэр тогтоох, олгохтой
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар
мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг малчин гэж ойлгоно.
1.3. Түүнчлэн “малчин”-д энэ зааврын 1.2-т зааснаас гадна аж ахуй нэгж,
байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний
үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос
өмнөх тууварчинг хамааруулна/, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан мөн
сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэн /цаашид
“малчин-даатгуулагч” гэх/-ийг хамааруулна.
ХОЁР. Хамрах хүрээ
2.1. Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,
тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу даатгуулагчийн
малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцож өндөр насны
тэтгэвэр тогтоох.
ГУРАВ. Хамаарах талууд
3.1. Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг (нийслэл), дүүргийн нийгмийн
даатгалын хэлтэс (газар), тасаг, сумын байцаагч.
ДӨРӨВ. Баримт бичгийн хариуцагч
4.1 .Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт,
судалгааны газар, Хяналт, шалгалтын газар, Санхүү бүртгэлийн газар.
ТАВ. Малчин-даатгуулагчид өндөр насны
тэтгэвэр тогтоох
5.1 .Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 7-д заасан доор дурдсан болзлыг хангасан малчин-даатгуулагчид өндөр насны
тэтгэвэр тогтооно:
5.1.1. Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас
доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй малчин-
даатгуулагч 55 нас хүрсэн бол;
Хувилбар 2
3/7


5.1.2. Нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6
сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй
малчин-даатгуулагч 50 нас хүрсэн бол.
5.2. Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 6 сараар
нэмэгдүүлэхгүйгээр энэ зааврын 5.1-д заасан нас (эрэгтэй-55, эмэгтэй-50 нас)-ыг
баримтлан тэтгэвэр тогтооно.
5.3.Энэ зааврын 5.1-д заасан болзол, нөхцөлийг хангасан малчин-даатгуулагчид
тогтоох өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн
тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон хөдөлмөрийн хөлс,
түүнтэй адилтгах орлогын дунджаас мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр,
мөн хуулийн 24.1.1-д заасан хугацаанд тогтоож, олгоно.
ЗУРГАА. Малчин-даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн
даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцох
6.1 .Нийгмийн даатгалын байгууллага (байцаагч) даатгуулагчийн 1995 оноос өмнө
малчнаар ажилласан хугацааг доор дурдсан баримт бичгийг үндэслэн тодорхойлно.Үүнд:
6.1.1. Хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж, ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн
дэвтэр, байхгүй эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа,
шүүхийн шийдвэрийг үндэслэн дор дурдсан байдлаар жилийг тооцно;
-1968 он хүртэл хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн эмэгтэй малчныг хуанлийн жилд
110, эрэгтэй малчныг 150 хоног ажилласан тохиолдолд нэг жил шимтгэл төлж ажилласнаар
тооцох;
-1968 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 он хүртэл хөдөө ажахуйн нэгдлийн гишүүн
малчин /эмэгтэй, эрэгтэй/-ыг хуанлийн жилд 250 ба түүнээс дээш хоногоор ажилласан
тохиолдолд нэг жил шимтгэл төлж ажилласнаар тооцох;
-Харин нэгдлийн гишүүн малчин дээрх онуудад хуанлийн жилд бүрэн ажиллавал
зохих 110, 150, 250-иас доош хоног ажилласан тохиолдолд тухайн малчны нийт ажилласан
хоногийг 30 хоногт хувааж тухайн жилд ажилласан сарыг тооцно.
6.2. Даатгуулагчийн 1991-1995 он хүртэл малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын
шимтгэл төлсөн хугацааг доор дурдсан баримт бичгийг үндэслэн тодорхойлно.Үүнд:
6.2.1. Даатгуулагч 1991-1995 оны хооронд хувиараа мал маллаж байх хугацаанд
Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг,
Хөдөлмөрийн сайдын 1991 оны 276 дугаар тушаалын дагуу сайн дурын үндсэн дээр
нийгмийн даатгалд хамрагдаж, орлогоосоо 13.5 хувиар тооцон тэтгэврийн даатгалд
шимтгэл төлсөн нь хөдөлмөрийн дэвтэр болон “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг
бүртгэх тооцооны хуудас”, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон Үндэсний
статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-
ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” данс гэх);
Хувилбар 2


6.2.2.Энэ зааврын 6.2.1-д заасан даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн
даатгалын шимтгэл төлсөн хугацааг улсын байгууллагад ажиллагчдын хугацаатай нэгэн
адилаар тооцно.
6.2.3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай
хуулийн дагуу 1991-1994 оны хооронд ажилласан жилээ нөхөн тооцуулсан малчин-
даатгуулагчийн уг хугацаанд малчнаар ажилласан хугацааг энэ зааврын 6.1, 6.2-т заасан
баримт бичгийг үндэслэн тооцно.
6.3. Даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын
шимтгэл төлсөн хугацааг доор дурдсан баримт бичгийг үндэслэн тооцно. Үүнд:
6.3.1 .Нийгмийн даатгалын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу 1995 оноос
хойш албан журмын болон сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн даатгуулагчийн
малчнаар ажилласан хугацааг түүний малчнаар ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал,
нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан сайн дурын даатгалын гэрээ,
баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, “А” дансны лавлагаа;
6.3.2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай
хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн
малчин-даатгуулагчийн уг хугацаанд малчнаар ажилласныг нотлох энэ зааврын 6.3.1-д
заасан баримт бичиг зэрэг болно.
6.4. Малчин-даатгуулагчийн малчнаар ажилласан хугацаа нь энэ зааврын 6.1, 6.2,
6.3.1-т заасан баримт бичгээр нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг тухайн даатгуулагчийн
шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцож, харин малчнаар ажилласан хугацаанд
хамааруулахгүй.
6.5. Малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг Малчин,
хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
хуулийн 4.1-д заасан 15 наснаас эхлэн тооцно.
6.6. Малчин-даатгуулагчийн малчнаар ажилласныг нотлох “А” дансны
лавлагааг энэ тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу дараах
байдлаар гаргуулна. Үүнд:
6.6.1Архивын лавлагаа гаргах загварын ард “А” дансны жил бүрийн
бүртгэлийн зөвхөн эхний нүүрний овог, нэр, ам бүлийн тоо, тухайн өрхийн 16-аас
дээш насны нийт малчдын тоо зэрэг мэдээлэлтэй хэсгийг хуулбарлан лавлагааны
хамт хавсаргана.
6.6.2. Аймаг, сумын архивын хэлтэс, тасгаас гаргасан “А” дансны
лавлагааны үндэслэлийг аймаг, сумын нийгмийн даатгалын байцаагч архивын эх
баримттай тулган баталгаажуулна. Лавлагааны мэдээлэл зөрсөн тохиолдолд
архивын лавлагааг дахин гаргуулна.
6.7. Сум, баг, хорооны Засаг дарга малчин-даатгуулагчид ам бүлийн
тодорхойлолтыг энэ тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу
дараах байдлаар гаргана. Үүнд:
6.7.1. Малчин-даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох үед хүсэлт гаргасан
оршин суугаа сум, баг, хорооны Засаг дарга тодорхойлно;


6.7.2. Малчин-даатгуулагчийн өөр аймаг, дүүрэг, суманд малчнаар
ажиллаж байсан хугацаа нь “А” дансаар тодорхойлогдож байвал уг хугацааны ам
бүлийн тодорхойлолтыг авахгүй.
6.8. Малчин-даатгуулагчтай хамтын амьдралтай байсан иргэний шүүхээр
тогтоосон хугацаанд тухайн иргэнийг өрхийн гэр бүлийн гишүүн-малчнаар
ажилласанд тооцно.
ДОЛОО. Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын
шимтгэл төлсөн хугацаанд хамаарахгүй хугацаа
7.1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн
төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т зааснаас гадна малчин-даатгуулагчийн
малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд дараах хугацааг
хамааруулахгүй. Үүнд:
7.1.1. Цэргийн алба хаасан хугацаа;
7.1.2. Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсаны улмаас нийгмийн
даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авсан болон халамжийн сангаас хөгжлийн
бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа зэрэг болно.
7.2. Малчин-даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр болон хөгжлийн
бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаандаа нийгмийн даатгалд сайн
дурын үндсэн дээр хамрагдаж шимтгэл төлсөн тохиолдолд уг хугацааг малчнаар
ажилласан хугацаанд тооцохгүй, харин нийт шимтгэл төлж ажилласан хугацаанд
оруулан тооцно.
7.3. Малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны
“А” дансны бүртгэл устсан, үрэгдсэн тохиолдолд малчнаар ажилласан хугацааг
шүүхээр сэргээн тогтоолгож болно.
7.4.1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчны шүүхээр
сэргээн тогтоолгосон хугацааг малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацаанд
оруулан тооцохгүй.
7.5.Малчин-даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн
хэвийн бус нөхцөлд ажилласан ажил, мэргэжилтэй нэгтгэн тооцохгүй бөгөөд уг
хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохгүй.
НАЙМ. Малчин-даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр
тогтооход бүрдүүлэх баримт бичиг
8.1 .Малчин-даатгуулагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн
тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг
үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтооно. Үүнд:
8.1.1. Аймаг, сумын архивын хэлтэс, тасгаас малчин-даатгуулагчид гаргасан
“А” дансны лавлагаа;
8.1.2. Сум, баг, хорооны Засаг даргын тухайн малчин-даатгуулагчийн ам
бүлийн талаарх энэ тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан тодорхойлолт.


8.1.3.Эмэгтэй малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт
гаргасан тохиолдолд гэр бүлийн баталгаа, эсхүл лавлагаа, байхгүй тохиолдолд шүүхийн
шийдвэр;
8.1.4. 1995 оноос хойш Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын
даатгалд даатгуулсан малчин-даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт,
баталгаажилт нь зохих журамд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд түүний малчнаар
ажилд авсан, чөлөөлсөн тухай тушаал, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн
архивын лавлагаа зэрэг болно.
ЁС. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн болон
энэ зааврын хэрэгжилтэд хяналт тавих
9.1 .Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь сумын болон хэлтсийн
тэтгэврийн байцаагчийн малчин-даатгуулагчийн малчнаар ажилласныг нотолсон болон
өндөр насны тэтгэвэр тогтоохоор бүрдүүлсэн баримт бичгийн үндэслэл, түүний тэтгэвэр
тогтоолтыг хянан баталгаажуулна.
9.2. Нийгмийн даатгалын байгууллага нь орон нутгийн засаг захиргааны нэгжтэй
хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана.
3.3. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь орон нутгийн засаг захиргааны
нэгжтэй хамтран ажиллах бөгөөд засаг захиргааны нэгж нь малчин-даатгуулагчид өндөр
насны тэтгэвэр тогтооход шаардлагатай холбогдох баримт бичгийг гаргаж өгөх нөхцөл,
боломжоор хангах, холбогдох ажилтан (сум, баг, хорооны Засаг дарга, статистикийн
мэргэжилтэн, архивын ажилтан зэрэг)-ы үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
АРАВ. Хариуцлага
10.1 .Малчин-даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох баримт бичгийг
хуурамчаар үйлдэхийг хориглоно.
10.2. Нийгмийн даатгалын байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд иргэд, малчин-
даатгуулагчдад түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж, тэдгээрийг үнэн зөв
мэдээллээр хангаж ажиллана.
10.3. Аймаг, дүүрэг, сумын архивын ажилтан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн
... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэлийн хуулбар болон малчнаар ажилласан жил,
цалин хөлстэй холбоотой баримт бичгийн лавлагааг үндсэн баримттай нь тулган үнэн зөв
гаргаж өгнө.
10.4.Энэ зааврын 10.1-10.3-т заасан үүргийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай,
Нийгмийн даатгалын тухай, Архивын тухай, Статистикийн тухай хууль болон холбогдох
бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--о Оо--
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАСАН АЖЛЫН ТАЙЛАН
ЭМНДЕГ-ын даргын “Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн бүтцийг өөрчлөн зохион байгуулах тухай“ 20 ...

69   0   2018-03-14   14:09:31

Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой
Иргэн та улсад төлсөн эрүүл мэндийн даатгалаасаа их хэмжээний тусламж үйлчилгээ авах боломж байдгйиг ...

1308   0   2018-02-01   16:39:29

Үдийн цайны цагаар нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж эхэллээ
Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоо ...

54   0   2018-02-01   15:23:44

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх
Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх то ...

48   0   2018-01-21   15:29:16

ЭЛЭГНИЙ ВИРҮСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ХӨНГӨЛНӨ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрц ...

118   0   2017-03-21   17:03:00


ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.