Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын сайд,
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 06 сарын 17-ны
Өдрийн А/85/241 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ИРГЭН (ДААТГУУЛАГЧ) – ИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН
ХУВЬ ТОГТООХ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЗААВАРААС
1.4. Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг дараах үзүүлэлтүүдийг үндэслэн тогтоодог.
1.4.1. Өвчин гэмтэл нь архагшин эрхтэн, бие махбодын тогтоц, үйл ажиллагаа нь хүндээр гэмтсэний улмаас өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, байнга хэвтэрт, бусдын асаргаа сувилгаанд байдаг хүмүүст хөдөлмөрийн чадвар алдалтыг 80-100 хувиар тогтооно.
1.4.2. Өвчин эмгэг нь архагшин эрхтэн, бие махбодын тогтоц, үйл ажиллагаанд нь гүнзгий нөлөөлж, хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн буюу удаан хугацаагаар алдсан боловч байнгын асаргаа сувилгаа шаардахгүй ихэнхдээ өөрөө өөртөө үйлчлэх чадвартай өвчтөнд хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-79 хувиар тогтооно.
1.4.3. Өвчин эмгэг нь архагшин эрхтэн бие махбодын тогтоц,үйл ажиллагаанд удаан хугацаагаар нөлөөлж, хөдөлмөрийн чадвар нь алдагдсан боловч өвчтөн өөрөө өөртөө үйлчлэх чадвартай иргэн (даатгуулагч)-д хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 – 69 хувиар тогтооно.
1.4.4. Хоёр буюу түүнээс дээш өвчнөөр өвчилсөн иргэний үндсэн өвчнийг сонгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоох ба хавсарсан өвчний үе шат, явц, биеийн ерөнхий байдал зэргийг харгалзан ХЧА –ын 5 /тав/ хүртэл хувийг нэмж тогтоож болно. Харин Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчийн ХЧА –ын хувь дээр ердийн өвчний хувийг нэмж тогтоохгүй.
5.1. Ажлын цаг хорогдуулах, хөдөлмөрийн нөхцөл солих үндэслэл:
1.5.1. Биеийн эрүүл мэндийн байдал суларч, хөдөлмөрийн чадварын бууралт нь цаашид даамжрах төлөвтэй, дадаж мэргэшсэн ажлаа хөдөлмөрийн тогтоосон цагт тоо, чанарын хувьд бүрэн хийж чадахгүй болсон иргэн (даатгуулагч) –ний биеэ сувилуулах, эмчлүүлэхэд зориулж ажлын цагийг тодорхой хугацаагаар хорогдуулна.
1.5.2. Хөдөлмөрийн нөхцөл нь биеийн эрүүл мэндэд хортой, нөлөө үзүүлж, уул өвчин эмгэг нь цаашид даамжран хүндрэх төлөвтэй иргэн (даатгуулагч) –ний хөдөлмөрийн нөхцлийг түр буюу бүрмөсөн сольж өөрчилнө. |