2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |11
Энэ 7 хоногт |359
Энэ сард |1166
Энэ жил |5574
2018 онд |15001
2017 онд |15001

      2018-10-22   06:38:45   121   1
  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА


Огноо: 2018.10.23
Сонгон шалгаруулалтын нэр:
Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 -т заасныг үндэслэн
а) Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр мэдрэл, мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтын дугаар: СШ-01
Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:
• Эмчлэх эрхийн лицензтэй, мэргэжил (мэргэшил) – ээрээ 5-аас доошгүй жил ажилласан, одоо ажиллаж байгаа
• Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй;
• Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай;
• Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан;
• Нийтийн эрх ашиг, шударга журмыг дээдэлдэг байх
Бүрдүүлэх материал:
• Нэр дэвшүүлсэн байгууллагын санал, ажил байдлын тодорхойлолт
• Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт;
• Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын диплом, мэргэжлийн болон үйл ажиллагаатай холбоотой материалын хуулбар;
• 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
• Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын шинжээч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтанд бүртгэхгүй.
Хугацаа:
Нэр дэвшигчийн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар авна.

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс.
Нийгмийн даатгалын хэлтсийн 01 тоот өрөө,
утас: 70382700 70382572
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх хаягаар авч болно.


НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
зоригт
2018-11-12   06:37:14
goe goe
Бусад мэдээлэл
Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 201 ...

4   0   2019-05-21   13:12:13

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сар ...

3   0   2019-05-01   13:37:50

НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫ ...

20   0   2019-04-30   02:41:08

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуу ...

3   0   2019-04-28   00:00:00

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

3   0   2019-04-16   13:32:39


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.