2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |21
Энэ 7 хоногт |21
Энэ сард |772
Энэ жил |772
2018 онд |15001
2017 онд |15001

      2018-11-28   01:48:21   185   0
  Даатгуулагч та үүнийг мэдэх үү: Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна
Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл нийгмийн даатгалын байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэн ажлаас гарсан өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгодог. Иргэд бүртгүүлэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүртгүүлсэн бүртгэл, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авч очно.

-Ажилгүйдлийн тэтгэмж авахад даатгуулагчийн аж­лаас халагдсан шалтгаан хамаарах уу?

-Ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан хамаарахгүй. Жишээ нь: Өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрч­сөний улмаас ажлаас халагдсан, байгууллагаас шалтгаалан ажлаас халагдсан бүгэд адил 76 хоногийн тэтгэмж бодуулж авдаг.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

570   0   2018-12-25   02:42:17

МЭНДЧИЛГЭЭ
Аймгийнхаа нийт иргэд даатгуулагчдад шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хэлтсийнхээ хамт олны өмнөө ...

23   1   2018-12-25   01:55:13

Нийгмийн даатгалын аппликейшн ашиглаж эхэллээ
Даатгуулагч та гар утсаа ашиглан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, тэ ...

12   0   2018-10-25   02:41:40

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА Огноо: 2018.10.23 Сонгон шалгаруулалтын нэр: Засгийн газрын 201 ...

53   1   2018-10-22   06:38:45

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА Огноо: 2018.10.23 Сонгон шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймаг СШ- ...

48   0   2018-10-22   06:35:52


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.