2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |25
Энэ 7 хоногт |25
Энэ сард |984
Энэ жил |8547
2018 онд |15001
2017 онд |15001

      2018-12-25   01:55:13   129   1
  МЭНДЧИЛГЭЭ
Аймгийнхаа нийт иргэд даатгуулагчдад шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хэлтсийнхээ хамт олны өмнөөс болон өөрийнхөө зүгээс өргөн дэвшүүлж байна.
Бид 2018 онд 1066 ААНБайгууллагын 15034 даатгуулагч, 6034 сайн дурын даатгуулагч, 18907 иргэдийг эрүүл мэндийн даатгалд, нийт 39975 хамруулж, нийгмийн даатгалын санд нийт 21475606,6 мянган төгрөгийг шимтгэлийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 127,5 хувиар биелүүлж ажиллалаа.
Тэтгэврийн даатгалын сангаас 18443 тэтгэвэр авагчдад 63961077,0 мянган төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас 3533 даатгуулагчид 2158878,3 мянган төгрөгийн тэтгэмж, ҮОМШӨД-ын сангаас 82 даатгуулагчид 367363,4 мянган төгрөг, 2 даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээний зардал 1350,0 мянган төгрөг, 16 даатгуулагчид рашаан сувилалын зардал 2300,0 мянган төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангаас 298 даатгуулагчид 329174,7 мянган төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж, нийт 22374 даатгуулагчид 66820143,4 мянган төгрөгийн зардлыг хуулийн дагуу цаг хугацаанд нь олгож үйлчилсэн байна.
Зөвлөмж өгөх үйлчилгээг шинээр хэрэгжүүлж 3248 даатгуулагч, иргэдийн тэтгэвэр тогтоолгох ажилласан жилийн баримтыг урьдчилан хянаж зөвлөмж өгч ажилласны үр дүнд 2018 онд нийт 2239 тэтгэвэр тогтоосон. Үүнээс өндөр нас 1595, тахир дутуу 512, тэжээгчээ алдсаны 132 тэтгэврийг сар бүрийн 1-нд тавьж олгож хэвшлээ. Малчин даатгуулагчийн тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хуулийн заалтаар 952, нийгмийн даатгалын шимтгэл төлөх доод хэмжээний болзол хангаж өөрийн хүсэлтээр 430 иргэн, 3 сараар нас нэмэгдэж 106 иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.
2018 онд Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйлчилгээг сайжруулах, зөвлөлгөө өгөх үйлчилгээг нэг дороос үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх, мэдээллийг богино хугацаанд чирэгдэлгүй хүргэх зорилгоор хэлтсийн үйлчилгээний заалыг тохижуулсанаас гадна сургалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 60 хүний багтаамжтай сургалтын өрөөтэй боллоо.
Мөн иргэд, даатгуулагч бүр гар утсандаа “Нийгмийн даатгал апликейшн” суулгуулж, нийгмийн даатгалтай холбогдсон хувийн мэдээллээ харах боломж бүрдсэн бол Q-Pay үйлчилгээгээр сайн дурын даатгал, Эрүүл мэндийн даатгал төлөх боломжийг мөн бүрдүүлсэн зэрэг даатгуулагчдынхаа сэтгэл ханамжаар үнэлэгдэх шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн амжилтууд дүүрэн он байлаа.
Бид даатгуулагчдынхаа итгэл найдвар сэтгэл ханамжаар үнэлэгдэх даатгалын үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллах болно.
Та бүхэндээ ирж байгаа 2019 ондоо эрүүл энх аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Нийгмийн даатгалдаа даатгуулж насан туршийн баталгаагаа хангаарай.


ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Л.ЮМЖИРДУЛАМ
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
zochin
2018-12-25   01:57:40
ok
Бусад мэдээлэл
Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 201 ...

42   0   2019-05-21   13:12:13

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сар ...

38   0   2019-05-01   13:37:50

НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫ ...

65   0   2019-04-30   02:41:08

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуу ...

33   0   2019-04-28   00:00:00

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

35   0   2019-04-16   13:32:39


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.