2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |11
Энэ 7 хоногт |144
Энэ сард |879
Энэ жил |9765
2018 онд |15001
2017 онд |15001

      2019-05-21   13:12:13   59   0
  Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар малчны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулах зохицуулалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөх Ё.Пүрэвцэрэн, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар энэхүү хуулийн хэрэгжилтийн явц, малчдад тэтгэвэр тогтооход тулгамдаж байгаа асуудлыг судлах, уг ажилтай газар дээр нь танилцах, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нарыг мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллалаа.

Уг арга хэмжээний үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт аймгийн хэмжээнд малчдад тэтгэвэр тогтоохтой холбоотой асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Зуун мод сумын багийн Засаг дарга нар, бүртгэлийн ажилтнууд, архив, статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаар малчдад тэтгэвэр тогтооход орон нутагт тулгамдаж байгаа асуудал, хуулийн хэрэгжилтийг хангахад орон нутгийн хэмжээнд төрийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж малчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, малчдын малчнаар ажилласныг нотлох үндсэн баримт бичиг болох мал тооллогын он тус бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагааг аймаг, дүүргийн архивын хэлтсүүд хоорондоо, тухайн аймгийн нийгмийн даатгалын хэлтэст харилцан хүргүүлэх боломжийг судлах талаар ярилцлаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт зөвлөлдөх уулзалтад оролцогчдоос гаргасан саналыг шийдвэрлэх зорилгоор Архивын ерөнхий газрын дарга Ч.Хоролдамбатай уулзаж, дараах асуудлыг тавьж хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

Малчин-даатгуулагчийн малчнаар ажилласан жил бүрийн мал тооллогын бүртгэлийн лавлагааг эх баримт бичгийг үндэслэн албан бичгийн хэвлэмэл хуудсанд нэгтгэн гаргаж, архивын нэгжийн дарга, холбогдох ажилтан гарын үсэг, тэмдгээр баталгаажуулж өгч байх;
Энэхүү лавлагаанд “А” дансны зөвхөн малчны овог нэр, ам бүлийн тоо, 16-аас дээш насны малчдын тоо бүхий эхний нүүрийг он бүрээр хувилж хавсаргадаг байх;
Малчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор малчны “А” дансны лавлагааг аймаг, дүүргийн архивын хэлтсүүд хоорондоо болон тухайн шатны нийгмийн даатгалын хэлтэст харилцан хүргүүлдэг байх зэрэг болно.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сар ...

48   0   2019-05-01   13:37:50

НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫ ...

79   0   2019-04-30   02:41:08

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуу ...

52   0   2019-04-28   00:00:00

Нийгмийн даатгалын цахим аппликейшнийг хэрэглээрэй
Иргэд, даатгуулагч та энэ цахим аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, н ...

53   0   2019-04-16   13:32:39

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД
Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар с ...

38   0   2019-04-15   13:18:46


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.