2019 он “ТАНД ОЙРХОН -НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |27
Энэ 7 хоногт |149
Энэ сард |568
Энэ жил |17105
2018 онд |15001
2017 онд |15001

      2019-03-07   13:21:25   121   0
  Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авч болно
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн даатгалын үйлчилгээний талаар Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Түвшинжаргалтай ярилцлаа.

- Тэтгэмжийн даатгалын сангаас иргэд даатгуулагчдад ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг талаар яриагаа эхлүүлье.

Тэтгэмж гэдэг нь даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих үед өөрт нь, нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрийнхэнд нэг удаа олгодог мөнгөн хөрөнгө юм. Тэтгэмжийн даатгалд албан журмын даатгуулагч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо 0,8 хувиар, сайн дурын даатгуулагч 1 хувиар тооцон шимтгэл төлдөг бөгөөд эргээд уг сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж гэсэн 3 төрлийн тэтгэмжийн үйлчилгээ авах боломжтой.

- Нэгэнт хуульд заасан болзол журмыг хангасан бол даатгуулагч эх юу бүрдүүлж, хаана хандан тэтгэмжээ авах талаар зөвлөхгүй юу?

Албан журмын даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсанд байгууллагын ажил олгогчоороо бичилт хийлгэн баталгаажуулж, нэхэмжлэхийн хамт санхүүгийн ажилтнаараа дамжуулан харьяа нийгмийн даатгалын хэлтэст ирүүлнэ. Сайн дурын даатгуулагч бол эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмж хариуцсан байцаагчид өгч шимтгэл төлсөн хугацаагаа тодорхойлуулан бичүүлж, нийгмийн даатгалын байгууллагын магадлагч эмчээр хянуулж тэтгэмжээ бодуулж авна.

- Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогчоороо дамжуулалгүй шууд хувийн данс руугаа авах боломжтой болсон гэж сонссон. Энэ үнэн үү?

Тийм ээ. Ажил олгогчоос нийгмийн даатгалын байгууллагад нэхэмжлэл хүргүүлэхдээ даатгуулагч нь ажил олгогчоороо дамжуулалгүй шууд өөрийн дансанд авах хүсэлтээ дурьдахад тэтгэмжийг тухайн даатгуулагчийн өөрийнх нь дансанд шилжүүлж байгаа.

- Өвддөггүй хүн гэж бараг үгүй. Гэхдээ өвчин хэлж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг олгох нөхцөл арай уян хатан байдаг уу?

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж буюу иргэдийн ярьж дадсанаар лист бол нийгмийн даатгалын хамгийн хүртээмжтэй, өргөн хүрээг хамардаг үйлчилгээний төрөл л дөө. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох бусад нөхцөлөөс шимтгэл төлсөн байвал зохих хугацааны шалгуур харьцангүй бага. Тодруулбал даатгуулагч /ажилтан/ ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг яаж тооцоолдог юм бэ? Тэтгэмжийг зарим тохиолдолд ажил олгогч, заримдаа нийгмийн даатгалаас төлдөг юм байна лээ. Бас хувь хэмжээ нь өөр байдаг шүү дээ.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан, сүүлийн гурван сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас 5 хүртэл жил шимтгэл төлж ажилласан бол 50 хувиар, 5-14 жилд 55 хувь, 15 ба түүнээс дээш жил ажилласан бол 75 хувиар бодож олгодог. Ингэхдээ тэтгэмжийг ажлын өдрөөр тооцдог. Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгодог байгаа.

- Удаа дараа өвдөөд байхаар ажил олгогч нар таатай хүлээж авдаггүй.

Гэхдээ даатгуулагч нэгэнт шимтгэл төлсөн болохоор тэтгэмжээ авах сонирхолтой байдаг. Үүнд тодорхой нэг хязгаар тогтоож өгсөн байдаг уу?

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно. Мөн даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно гэж хуулиар зохицуулсан байдаг.

- Оршуулын тэтгэмжийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал оршуулгын тэтгэмж олгоно. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан тохиолдолд даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр энэ тэтгэмжийг ар гэрт нь олгодог. Мөн дээрх нөхцөлийг хангасан тэтгэвэр авагч нас барвал ар гэрт нь оршуулгын тэтгэмж олгодог.

- Сайн дурын даатгуулагч ч бас эдгээр үйлчилгээг авах боломжтой юу?

Тэгэлгүй яахав. Сайн дурын даатгуулагч тэтгэврийн, тэтгэмжийн, ҮОМШӨ-ний даатгалд шимтгэл төлдөг тул хуулиар заасан болзол, нөхцөлүүдийг хангаж байгаа тохиолдолд албан журмын даатгуулагчийн нэгэн адил эдгээр тэтгэмжүүдийг авах эрхтэй. Хэрвээ та ярилцлагын явцад анзаарсан бол тэтгэмжийн даатгал нь хүнийг эхийн хэвлийд бүрэлдэхээс ертөнцийн мөнх бусыг үзэх хүртэл нь хамт байж, санхүүгийн эрсдэлийг нь хуваалцдаг юм шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
ДААТГУУЛАГЧ ТАНД УРЬДЧИЛАН ЗӨВЛӨЕ-ТУСАЛЪЯ
"Танд ойрхон, найрсаг үйлчилгээний жил"-ийн хүрээнд тэтгэврийн даатгалын үйлчилгээг даатгуулагчда ...

60   0   2019-09-02   08:15:27

Малчин-даатгуулагчид тэтгэвэр тогтоох асуудлаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 201 ...

128   0   2019-05-21   13:12:13

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “ПОРО-БОНО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ИЛТГЭХ ХУУДАС
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны 1/788 албан бичгийн дагуу 2019 оны 5 дугаар сар ...

114   0   2019-05-01   13:37:50

НИЙГМИЙН ДААТГАЛЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫ ...

156   0   2019-04-30   02:41:08

“Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож буй бодлого зохицуулалт, үр дүн” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссоос иргэн (даатгуу ...

129   0   2019-04-28   00:00:00


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 77 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.