“ЗҮТГЭЛ-ИТГЭЛ-САНААЧИЛГА"-ЫГ ДЭМЖИХ ЖИЛ-2020      

МЭНДЧИЛГЭЭ
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |44
Энэ 7 хоногт |175
Энэ сард |2285
Энэ жил |2285
2020 онд |34964
2019 онд |34964
2018 онд |34964
2017 онд |34964

      2020-12-25   12:36:57   28   0
  Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж, шуурхай болголоо.

Тодруулбал, архивт хадгалж байсан 1995-2005 оны 1070 ажил олгогч, 6.3 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 1.1 сая хуудас цаасан тайлан, маягтыг 100 хувь цахимжуулав. 1995 оноос ажил олгогчид шимтгэл төлсөн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн. Зөвхөн 2006 оноос хойших тайлан цахим мэдээллийн санд байршсан байжээ.

Иргэд 1995-2005 онд ажиллаж, шимтгэл төлсөн мэдээллээ заавал өмнө ажиллаж байсан аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст биеэр очиж авах, архиваас шүүлгэхэд цаг хугацаа зарцуулж, чирэгдэл учирдаг байсан. Ийнхүү архивыг бүрэн цахимжуулснаар иргэн, даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авахаас гадна шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх, нийгмийн даатгалын цахим хяналт сайжрах нөхцөл бүрдэж байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ
Бусад мэдээлэл
2020 ОНД ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн ...

293   0   2020-12-26   14:58:35

АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭТГЭВЭР ОЛГОЛТЫН МЭДЭЭ
2020 онд Нийт тэтгэвэр авагч - 2510 өндөр насны тэтгэвэр - 2103 тахир дутуугийн тэтгэвэр - 294 ...

2563   0   2020-12-25   14:48:02

Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй холбоо барих жагсаалт
Нийгмийн даатгалын хэлтсүүдтэй холбоо барих жагсаалт ...

49   0   2020-11-12   15:54:09

Нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээллийг 7509-1000 утсаар лавлаарай
Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээний та ...

36   0   2020-11-03   08:03:30

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар ...

612   1   2020-10-20   07:56:56


ТАНЫ ТУСЛАХ
ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 79 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.