2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    ӨНӨӨДӨР
    • Үйл ажиллагаа хэвийн
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |29
Энэ 7 хоногт |456
Энэ сард |905
Энэ жил |971
2017 онд |482


ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛ

  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  • Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж
  • Оршуулгын тэтгэмж

Тэтгэмжийн даатгал нь Таны болоод гэр бүлийн гишүүдийн тань орлогын бууралтаас хамгаалж чадна гэдэгт итгэж, тэтгэмжийн даатгалд даатгуулна уу.

Тэтгэмж авахад бүрдүүлэх материал
1Эмнэлгийн хуудас
2Нийгмийн даатгалын дэвтэр
ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛД ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Ажил олгогч1.0%
Албан журмын даатгуулагч0.8%
Сайн дурын даатгуулагч 1.0%
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх
Шимтгэл төлсөн хугацаа: Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3, түүнээс дээш сараар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дор дурдсан хувь хэмжээгээр бодно:
Шимтгэл төлсөн хугацааТэтгэмж бодох хувь
5 хүртэл жил50%
5-14 жил55%
15 ба дээш жил75%
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авах эрх
Шимтгэл төлсөн хугацаа: нийтдээ 12 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх ба сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар тооцож 4 сарын хугацаанд өгнө:
Нийгмийн даатгалын хэлбэрТэтгэмж бодох хувь
Албан журман даатгуулагч100%
Сайн дурын даатгуулагч70%
Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.
Оршуулгын тэтгэмж авах эрх
Шимтгэл төлсөн хугацаа: нийтдээ 36 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн байх
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч нас барвал оршуулгын тэтгэмж авна.
Оршуулгын тэтгэмжид 1000000₮ -г нэг удаа олгоно.

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     дээд хэсэг

     дунд хэсэг


ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.