2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    ӨНӨӨДӨР
    • Үйл ажиллагаа хэвийн
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |43
Энэ 7 хоногт |232
Энэ сард |1246
Энэ жил |13719
2017 онд |482


САЙН ДУРЫН ДААТГАЛ

  • Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, оршуулгын тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, сувилалд ирэх, очих унааны зардал, сувиллын хувьсах зардал

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах нь Таны болон гэр бүлийн гишүүдийн тань насан туршийн баталгаа гэдэгт итгэж, сайн дурын даатгалд даатгуулна уу.

Нийгмийн даатгалд сайн дураар дараах иргэд даатгуулна
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид
  • Газар, тариалан эрхлэгчид, лангуу түрээслэгчид
  • Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд
  • Бичил уурхай эрхлэгчид, чөлөөт уран бүтээлчид
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд
САЙН ДУРЫН ДААТГАЛД ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Тэтгэврийн даатгалд төлөх шимтгэл11.0%
Тэтгэмжийн даатгалд төлөх шимтгэл1.0%
ҮОМШӨ-ийн даатгалд төлөх шимтгэл1.0%
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах гэрээ байгуулахдаа:
  • Иргэн сайн дураар даатгуулах хүсэлт гаргана
  • Нийгмийн даатгалын дэвтэр (байхгүй бол шинээр дэвтэр нээлгэнэ)
  • Фото зураг 1 хувь (4x3 хэмжээтэй)
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо тодорхойлно
  • Шимтгэл төлөх хугацаа (сар, улирал, хагас жилээр) тохирно
  • Гэрээ байгуулахдаа нэг сараас доошгүй хугацаанд ногдох шимтгэл төлнө
Шимтгэл тооцох орлогын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй (2017.01.01-нээс 240000₮), дээд хэмжээ нь доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
Шимтгэл төлсөн банкны орлогын баримтад эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, регистерийн дугаар, хэдэн оны аль сар (улирал, хагас жил)-ын шимтгэл төлж байгааг тодорхой бичнэ
Гэрээ сунгах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас өмнө нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д гаргана.

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.