2018 он “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил”      

МЭНДЧИЛГЭЭ
    ӨНӨӨДӨР
    • Үйл ажиллагаа хэвийн
    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |31
Энэ 7 хоногт |283
Энэ сард |1639
Энэ жил |5494
2017 онд |482


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛ

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  • Нөхөн сэргээх төлбөр
  • Урьдчилан сэргийлэх зардал
  • Сувиллын зардал

Эрсдлийн улмаас Танд тохиолдох орлогын алдагдлыг нөхөх, хөдөлмөрийн чадвараа сэргээх зэрэгт найдвартай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулна уу

ҮОМШӨ-НИЙ ДААТГАЛД ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ
Эрчим хүч, уул уурхайн салбар, газрын тос, хий, хими, зам, тээвэр, хүнс, хөдөө, аж ахуйн, үйлчилгээний, эрүүл мэндийн салбар2.8%
Геологи, хайгуулын, уул уурхайн, зам, тээвэр, холбооны, барилгын, хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээний, эрүүл мэндийн, соёл, шинжлэх ухааны салбар1.8%
Төрийн болон төрийн бус, төсвийн, олон, нийтийн, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагууд, банк, санхүүгийн байгууллага0.8%
Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх
Хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон даатгуулагч шимтгэл төлж, ажилласан хугацааг харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх
Нас барсан даатгуулагч хуулинд заасан нөхцөл болзолыг хангасан бол түүний асрамжинд байгаа хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.
Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тооТэтгэвэр бодох хувь
3 ба түүнээс дээш100%
2 хүн75%
1 хүн50%
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 100 хувиар бодож олгоно.
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбоотой төлбөр
  • Хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх
  • Рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардал
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийг сувилалд ногдох тусламж үйлчилгээний хувьсах зардал

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Бид олон мянган ажил олгогчид, даатгуулагчдынхаа дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааны дүнд нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагч, ажил олгогчид, тэтгэвэр тэтгэмж авагчддаа амжилттай хүргэж ирлээ. Нийгмийн даатгалын үйчилгээг даатгуулагч, тэтгэвэр тэтгэмж авагчид, ажил олгогчдод хүргэхэд манай байцаагч - ажилтнууд маань Төр, түмэн олныхоо өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, нийгмийн даатгалын албандаа хоёргүй сэтгэл ээр зүтгэж байгаад талархаж байна. Нийгмийн даатгалын байгууллага түүхэн хөгжлийн 76 жилийн замналыг туулж ирсэн бөгөөд цаашид амжилттай оршин тогтнож, хөгжихийн тулд Даатгуулагч, ажил олгогчид Та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг олон нийтэд шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэхийг зорьж байна. Бид Та бүхний санал, зөвлөмжийг шуурхай хүлээн авах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор нийгмийн даатгалын хэлтсийн цахим хуудасыг Та бүхний өмнө нээлттэй байлгахыг ямагт анхааран ажиллах болно.

     Хүндэтгэсэн: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Л.ЮМЖИРДУЛАМ


     

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.